新澳彩开奖

Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2020.9.28

КОВИД-19 цар тахал З??н Ази, Номхон далайн орнуудын эдийн засагт “Гурвалсан суваг”-аар н?л??лж байна

Image

Зарим орнуудын эдийн засгийн идэвхжил сэргэж байгаа ч эдийн засгийн урт хугацааны ?с?лт, ядуурлыг бууруулах зорилтод цар тахал бэрхшээл учруулсаар байна

ВАШИНГТОН, 2020 оны 9 д?гээр сарын 28 — КОВИД-19 цар тахал З??н Ази, Номхон далайн (ЗАНД) б?с нутагт дараах 3 гол сувгаар н?л??лж байна. ??нд: 1) цар тахлын с?р?г н?л??; 2) хорио цээрээс ??дэлтэй эдийн засгийн ?р дагавар; 3) хямралаас ??дсэн глобал эдийн засгийн уналт. Цар тахал ойрын жил??дэд эдийн засагт с?рг??р н?л??лж, ядуурлыг нэмэгд??лэх эрсдэлээс сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг цаг алдалг?й авахыг Дэлхийн Банкны  сэдэвт 2020 оны 10 дугаар сарын З??н Ази болон Номхон далайн б?с нутгийн эдийн засгийн тайланд онцоллоо.

Цар тахлын тархалтыг тогтоон барьж чадсан зарим орнуудын эдийн засаг сэргэж байна. Гэвч уг б?с нутгийн эдийн засаг нь глобал эдийн засгаас ?нд?р хамааралтай б?г??д глобал эдийн засгийн идэвхжил сул хэвээр байна. Б?с нутгийн эдийн засаг 2020 онд ерд?? 0.9 хувиар ?с?х??р байгаа нь 1967 оноос хойшхи хамгийн бага ?з??лэлт болохоор байна. Тодруулбал, БНХАУ-ын хувьд дотоод эрэлт сул байгаа ч улсын секторын х?р?нг? оруулалт болон экспорт нэмэгдэж, 3 дугаар сараас хойш халдварын дотоод тархалт харьцангуй хязгаарлагдмал байснаас шалтгаалан 2020 онд эдийн засаг нь 2 хувиар ?с?х т?л?втэй байна. Харин б?с нутгийн бусад орнуудын эдийн засаг 3.5 хувиар агших т?с??л?лтэй байна. Гадаад эрэлт суларч, КОВИД-19 цар тахлын эсрэг хорио цээрийн арга хэмжээ нь уул уурхай болон ?йлчилгээний салбарт томоохон сорилт учруулснаар Монгол Улсын эдийн засаг 2020 онд 2.4 хувиар агшихаар байна. Энэ нь 2009 оны хямралаас хойш эдийн засаг анх удаагаа агших тохиолдол юм.

Харин уг б?с нутгийн эдийн засгийн т?л?в 2021 онд харьцангуй ??др?г байна. Тухайлбал, КОВИД-19 вирусын эсрэг вакцин гарч томоохон улс орнуудын эдийн засаг сэргэнэ гэж ?звэл 2021 онд Хятад 7.9 хувиар, б?с нутгийн бусад эдийн засаг 5.1 хувиар ?с?х т?с??л?лтэй байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн ?с?лт 2021 оны дараагийн 2 жилд цар тахлаас ?мн? т?с??лж байснаас доогуур т?вшинд байх т?л?втэй байна. Ялангуяа Номхон далайн арлын улс орнуудын ?с?лт 2021 он х?ртэл хямралын ?мн?х т?с??лл??с 10 орчим хувиар доогуур байх д?р зураг ажиглагдаж байна. Уул уурхай болон боловсруулах салбарын х?р?нг? оруулалт, хувийн хэрэглээний идэвхжилтэй холбоотойгоор Монголын эдийн засаг 2021-2022 онуудад 5-аас дээш хувиар ?с?х т?л?втэй.

Б?с нутгийн ядуурлын т?вшин с??лийн 20 жилд анх удаа нэмэгдэх эрсдэлтэй байна: цар тахлын н?л??г??р 38 сая х?н ядуу хэвээр эсвэл ядуусын эгнээнд шилжих эрсдэл ??сч болзошг?й (дундаас дээш орлогын ядуурлын шугам буюу хоногийн хэрэглээг 5.5 ам.доллароор тооцов).

Цар тахал дэгдсэнээр б?с нутгийн засгийн газрууд ДНБ-ийхээ дунджаар 5 хувьтай тэнцэх хэмжээний х?р?нгийг нийтийн эр??л мэндийг хамгаалах тогтолцоог бэхж??лэх, айл ?рх??дийг дэмжих, аж ахуйн нэгж??дийг хаалгаа барихаас сэргийлэхэд зориулсан байна. Гэвч ?мн? нь ДНБ-ийхээ 1 хувь х?рэхг?й хэмжээний х?р?нгийг нийгмийн хамгааллын х?т?лб?р??ддээ зарцуулдаг байсан зарим орнуудын хувьд нийгмийн хамгааллын зардлыг цаашид нэмэгд??лэх боломж хомс байгаа б?г??д цаашид дэмжлэгээ ?ргэлжл??лэх тохиолдолд энэ нь т?свийн орлогын бааз суурьт нь дарамт ?з??лэх эрсдэлтэй байна.

КОВИД-19 цар тахлын н?л?? ядуу х?м??ст хамгийн х?ндээр тусаад зогсохг?й, ядуусын эгнээг тэлж байна. Б?с нутагт ?мн? т??хэнд байгааг?й сорилтууд тулгарч, засгийн газрууд бодлогын маш х?нд сонголттой н??р тулж байна” гэж Дэлхийн Банкны З??н Ази, Номхон далайн б?с нутаг хариуцсан дэд ер?нхийл?гч Викториа Кваква хэлээд: “Гэвч дээрх н?хц?л байдлыг з??лр??лэх бодлогын ухаалаг сонголтууд бас байгааг дурдах нь з?йтэй – тухайлбал, халдварт ?вчнийг оношлох, хянах, тогтоон барих чадавхийг нэмэгд??лэхэд х?р?нг? оруулах, ядуус болон албан бус секторыг хамарсан нийгмийн хамгааллыг ?рг?ж??лж, сайжруулах шаардлагатай.” гэв.

?рг?н х?рээтэй, олон чиглэлийг хамарсан арга хэмжээ авахг?й бол цар тахал б?с нутгийн эдийн засгийн ?с?лтийг дараагийн 10 жилийн турш жил б?р 1 нэгж хувиар ч бууруулж болзошг?йг тайланд анхааруулжээ. Ингэхдээ эр??л мэнд, боловсролын ?йлчилгээг тэр болгон авч чаддагг?й, орлого багатай, ажилг?й, ядуу айл ?рх??д хамгийн х?нд байдалд орох эрсдэлтэй байна.

КОВИД-19 цар тахлаас шалтгаалан боловсролын байгууллагуудыг хааснаар б?с нутгийн сурагчдын бодит т?вшинд сурсан жил 0.7 жилээр хумигдахаар байгааг тайланд дурджээ. Ингэснээр б?с нутгийн сурагчдын ирээд?йн х?д?лм?р эрхлэлтээс олох орлого жил б?р 4 хувиар буурч болзошг?й тооцоо байна.

Улсын болон хувийн секторын ?рийн т?вшин, банкуудын тайлан тэнцэл муудаж, тодорхой бус байдал нэмэгдэж байгаа нь улсын болон хувийн секторын х?р?нг? оруулалт, эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учруулахаар байна. Гэтэл яг одоо б?с нутагт улсын болон хувийн х?р?нг? оруулалт хэзээ хэзээнээс чухал байна. З??н Ази, Номхон далайн б?с нутгийн орнуудын т?свийн алдагдал нэмэгдсэнээр 2020 онд Засгийн газруудын ДНБ-д эзлэх ?р дунджаар 7 хувиар нэмэгдэх т?л?втэй байна. Иймд шаталсан татварын системээр орлого т?вл?р??лэх, ?р ашигг?й зардлыг бууруулах замаар т?свийн реформыг хэрэгж??лэхийг тайланд уриалжээ. Зарим улс орны хувьд ?рийн тогтвортой байдалд эрсдэл учирч гадаад зээл, тусламж шаардагдаж болзошг?й байна.

??ний зэрэгцээ гадаад худалдаанд ?мн? нь тулгарч байсан зарим асуудлуудыг цар тахлын хямрал улам эрчимж??лж байна. Тухайлбал, З??н Ази, Номхон далайн б?сийн худалдаа дотогшоогоо чиглэх, гадаад худалдааны ?ртгийн с?лжээ Хятадаас дайжих, цахим худалдаа, ?йлчилгээ хурдацтай тэлэх зэрэг хандлагуудыг нэрлэж болно. Н?г?? талаас хямрал нь худалдааны хориг, саад (протекционизм)-ыг нэмэгд??лэх ч эрсдэл ??сгэж байна.

Б?с нутгийн олон орон цар тахлыг амжилттай тогтоон барьж, иргэддээ дэмжлэг ?з??лэх тал дээр ахицтай ажиллаж байгаа ч эдийн засгаа сэргээж, ?с?лтийн замд оруулахад бэрхшээл байсаар байна” хэмээн Дэлхийн Банкны З??н Ази, Номхон далайн б?с нутгийн ер?нхий эдийн засагч Аадитя Маттоо онцлоод: “Одоо эн тэрг??нд анхаарвал зохих асуудлууд гэвэл боловсролын ?йл ажиллагааг аюулг?й байдлаар ?ргэлжл??лэх замаар х?м??н капиталыг хамгаалах, татварын суурийг тэлснээр улсын х?р?нг? оруулалтыг бууруулахг?й байх, зарим хязгаарлалттай ?йлчилгээний салбаруудын реформоор дамжуулан цахим технологийн ?р ашгийг нэмэгд??лэх зэргийг дурдаж болно.” гэлээ.

Х?гжиж буй орнуудын санх??гийн х?р?нг?, мэдлэг мэдээллийн томоохон эх сурвалж болдгийн хувьд Дэлхийн Банк Групп нь х?гжиж буй орнуудын цар тахлын эсрэг тэмцлийг дэмжиж ?рг?н цар х?рээтэй, т?ргэн шуурхай арга хэмжээн??дийг авсаар ирлээ. Бид нийтийн эр??л мэндийг хамгаалах ?йл ажиллагааг дэмжиж, нэн шаардлагатай материал, тоног т?х??р?мжийг нийл??лэхэд анхаарч, хувийн секторын ?йл ажиллагааг дэмжиж, улмаар ажлын байрыг хадгалахын т?л?? чармайн ажиллаж байна. Бид х?н амын ядуу болон эмзэг б?лгийнхнийг хамгаалах, х?м??н капиталыг х?гж??лэх, ААН-??дийг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг тэтгэхийн тулд дараагийн 15 сарын хугацаанд 160 тэрбум ам.долларын санх??гийн тусламжийг 100 гаруй улс оронд ?з??лэхээр т?л?вл?ж байна. ??нд олон улсын х?гжлийн ассоциацийн шинэ эх ??свэр болох 50 тэрбум ам.долларын буцалтг?й тусламж болон нэн х?нг?л?лттэй зээл??д хамаарна.


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2021/029/EAP

Холбоо барих

Вашингтонд
Ник Кейес
+1 (202) 473-9135
nkeyes@worldbank.org
Улаанбаатарт
Б. Индра
+7007 8207
ibaatarkhuu@worldbank.org
Api
Api